АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад цэргүүд үүрэг гүйцэтгэнэ

Ирэх долдугаар сард Улаанбаатар хотод АСЕМ-ийн өндөр дээд түвшний уулзалт зохион байгуулагдана. Уг уулзалт салбар бүр анхаарч, өнөөдрийн байдлаар уг арга хэмжээг угтсан ажил 70 гаруй хувьтай явж байгаа талаар холбогдох албанаас нь мэдээлж байгаа юм.

Тэгвэл уг арга хэмжээнд Зэвсэгт хүчний харуул хамгаалалт цэргүүд ихээхэн үүрэг гүйцэтгэж оролцох аж. Энэ талаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар “Уулзалтын хамгаалалтыг зохион байгуулах, хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Зэвсэгт хүчин тэр дундаа хуурай замын цэрэг тодорхой үүрэг хүлээсэн. Тухайлбал, Улаанбаатар хотын хамгаалалт, агаарын халхлалт, тэсэрч дэлбэрэх бодисын хайгуул устгалын ажлыг зохион байгуулах, аюулгүй болгох, зочид буудал бусад чухал объектыг хамгаалах зэрэг олон үүрэг хүлээсэн байгаа. Манай зүгээс энэ ажилд өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно.

Оролцох бүрэлдэхүүний нэр гарчихсан, бэлтгэл, сургалт, дадлага ч амжилттай явагдаж байна. Манай Төрийн ёслолын цэргийн алба хаагчид байнгын бэлтгэл сургуулилттай байдаг. Тийм болохоор манай залуус ачааллыг даах чадвартай байгаа” гэж ярив.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ