Гарц хааж машинаа орхисон жолоочийг торгоно

Авто тээврийн нэгдсэн лавлах утсанд ирсэн нийт дуудлагын 50 хувийг бусдын тээврийн хэрэгслийг хааж зогссон дуудлага эзэлдэг. Зарим ухамсаргүй иргэн худалдаа үйлчилгээний төв, орон сууцны хороолол дунд гарц хааж автомашинаа байрлуулчихаад усанд хаясан чулуу мэт алга болдог. Ядаж холбогдох утасныхаа дугаарыг үлдээдэггүй нь бусдын бухимдлыг маш ихээр төрүүлдэг. Иймд арга ядсан нэг нь Авто тээврийн үндэсний төвийн 24 цагийн лавлах утаснаас тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг, маркийн хамт хэлж жолоочийнх нь гар утасны дугаарыг тодруулдаг. Хэрвээ ийм байдалтай тулгарсан зарим иргэн яахаа мэдэхгүй байгаа бол 08:00-аас 20:00 цагийн хооронд 1900-1234, бусад цагт 7007-0012 дугаар руу залгаж асуух боломжтой юм байна.
Дахин анхааруулахад, бусдын тээврийн хэрэгслийг хааж машинаа байршуулбал тухайнжолоочийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгөн дүнгээр торгох юм байна.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ