АНУ, Орос хоёр дэлхийд нийт зэвсгийн талаас илүүг худалдаж байна


Стокгольмын энх тайвны асуудал судладаг хүрээлэн дэлхийн зэвсгийн худалдааны тухай илтгэл нийтлүүлжээ. АНУ, Орос хоёр хамтдаа бүх зэвсгийн 58%-ийг худалдаж байгаагуг илтгэлд дурдсаныг хэвлэлд мэдээлсэн байна.
Ингэхдээ 2004 оноос зэвсгийн худалдааны хэмжээ өсч эхлэснийг дурдаж байна. 2011 оноос 2015 онд зэвсгийн зах зээлийн хэмжээ 14%-иартэлж, ингэхдээОрос улс энэ хугацаанд экспортыг 28%-иар нэмэгдүүлж, зах зээлийн дөрөвний нэгийг эзлэжээ. Зэвсгийн хамгийн томхон экспортлогч нь АНУ, Орос, Хятад, Франц, Герман улс болсон байна. Энэ салбарын нийт худалдааны 74% нь эдгээр оронд ногдож, харин АНУ, Орос хоёр 58%-ийгхудалдаж байгаа ажээ.
Оросын зэвсгийг гол худалдан авагч нь Энэтхэг улс бөгөөд 39% нь тэнд очиж байна. Хятад, Вьетнам хоёр тус бүр 11%-ийг худалдан авдаг ажээ.Зэвсэглэлийн 10 томоохон импортлогчийн 6 нь Ази тив, Далайн орнууд байна. Тодруулвал, энэ нь Энэтхэг (цэргийн импортын нийт хэмжээний 14%), Хятад (4,7%), Австрали (3,6%), Пакистан (3,3%), Вьетнам (2,9%) болон Өмнөд Солонгос (2,6%) юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ