Путин Сирийн асуудлаар мэдэгдэл хийв

ОХУ, АНУ хамтарсан мэдэгдэл гаргаж, 2016 оны хоёрдугаар сарын 27-ноосАрабын Бүгд Найрамдах Сири Улсад гал зогсоох санал дэвшүүлжээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин үүнтэй холбогдуулан тусгай мэдэгдэл хийсэн байна.
“АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай дөнгөж сая утсаар ярилаа. Ингэж ярих санаачлагыг Оросын талаас гаргасан ч, хоёр тал ийнхүү ярилцахыг хоёулаа сонирхож байсан юм.Ингэж ярилцах үеэр бид Сирид байлдааны ажиллагааг зогсоох тухай энэ орныг дэмжих олон улсын бүлгийн өмнөөс Орос, АНУ-ын хамтарсан мэдэгдлийг сайшаалаа” гэж Путин мэдэгдсэн байна.
Түүний хэлснээс үзвэл,чухал, тодорхой үр дүнд хүрч чаджээ. “Дамаск хотын цагаар 2016 оны хоёрдугаар сарын 27-ны шөнө дунджаас Сирид байллдааны ажиллагааг зогсоох тухай тохиролцоонд хүрлээ” гэж оросын удирдагч хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ