Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит бус хуралдаан болно

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит бус хуралдаан өнөөдөр 12.00 цагт Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар, энэ онд Нийслэлд хийгдэх автозамын бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ. Энэ онд нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8.1 км авто зам шинээр барих бол 5.4 км авто замд өргөтгөл шинэчлэлийн ажил хийхээр байгаа аж. Харин орон сууцны хороололд 23 км авто замын ажил гүйцэтгэхээр байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ