МАХН-ын залуучууд мэдээлэл хийнэ


- 10.00 цагт МУЗН-т Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан зудын гамшигт өртөх эрсдэлтэй болж өвөлжилт хүндэрсэн аймгуудад зориулан хөдөлмөрийн салбарынхны хандивын эд зүйлсийг гардуулна.
- 10.00 цагт Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харьяа Наркологийн эмнэлэг “Стрессээс хэрхэн ангижрах вэ?” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг Баянгол дүүргийн 20-р хорооны байранд зохион байгуулна
- 10.00 цагт “Унадаг дугуйтай Улаанбаатар” хэлэлцүүлэг МЗХ-ны 2 давхарт болно.
- 10.00 цагт Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалт болно.
- 11.00 цагт Төрийн ордонд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийнэ.
- 11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Төмөрлөг автомашин үйлдвэрлэл инженерингийн холбооноос Сонгуулийн мөрийн хөтөлбөрт Аж үйлдвэржилт ба эдийн засгийн аюулгүй байдал сэдвийн хүрээнд тусгах саналын талаар мэдээлэл хийнэ.
- 11.00 цагт “Нийтийн эрхийг хамгаалах холбоо"-нд "Сентерра Гоулд" компанийн ашиглалтын лицензийг хүчингүй болгох талаар хуульч, өмгөөлөгч болон нутгийн иргэд мэдээлэл хийнэ.
- 11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-ын залуучууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- 12.00 цагт МҮЭХ-нд Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны татварыг зогсоосонтой холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа талаар мэдээлэл хийнэ
- 12.00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит бус хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно.
- 14.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "Мэдээллийн цаг" уулзалт болно.
- "Эх орноо хамгаалагчдын өдөр"-ийн хүрээнд
- 10.00 цагт ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон бусад албаны хүмүүс Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.
- 10.30 цагт Жуковын хөшөөнд цэцэг өргөнө.
- 11.40 цагт Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын Чөлөөлөх дайнд оролцсон тухай номын нээлт Офицеруудын ордонд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ