97770 тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна

Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг авто машиных нь улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр журам өнгөрсөн оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Журмын дагуу авто машиных нь дугаарын сүүлийн цифр нь 2, 7-гоор төгссөн бол энэ сардаа багтаан татвараа төлөх ёстой. Мөн ашиглахгүй байгаа тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасахаар болжээ.

Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөнд оролцоогүй удсан буюу 2012 оноос хойш техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах юм. Энэ дагуу улсын хэмжээнд 105 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах тооцоо гарчээ.

Мөн улсын хилээр гараад эргэж ирээгүй тээврийн хэрэгслийг хасах аж. Сүүлийн дөрвөн жил татвараа төлөөгүй 97.770 тээврийн хэрэгсэл байгаа юм байна.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ