Эмнэлгүүдэд зохицуулалт хийлээ

Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбааөчигдөр хүүхдийн өвчлөл болоод томуу томуу төст өвчний цаг үеийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагынхантай уулзаж үүрэг чиглэл өгсөн байна. Он гарсаар томуу, томуу төст өвчний гаралт ихэсч байгаа ч амбулаторийн үзлэгийн 8.8 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил түвшинд байна.

Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал хэвийн хэмжээнд байсан бол өнгөрсөн долоо хоногоос ачаалал нэмэгдэж 60 хувиар хэтрээд байгаа аж.Шинээр хэвтсэн өвчтөний 515 буюу57.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 98.3 хувийг бага насны хүүхдүүд, хүнд өвчтэй хүмүүсийн 64 буюу 60.4 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

Хүүхдийн эмнэлэгт хэвтэлтийн тоо60 хувиар илүү байгаа чЭрүүл мэндийн сайдын 2014 оны 285 дугаар тушаалын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас том хүний орыг хүүхдийн оронд шилжүүлэн орны ачааллыг зохицуулж байна. Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 20 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах, Хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээг 24 цаг болгосон.Мөн ХУД, БЗД-ийн эмнэлгүүдэд илүү их ачаалалтай байгааг харгалзан тухайн эмнэлгүүдийн том хүний бүх орыг хүүхдийн оронд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлээд буй талаар НЭМГ-ын дарга Ш.Энхбатуулзалтын үеэр танилцууллаа.

Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа дээрх арга хэмжээнүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж,зохицуулалтыг олон нийтэд ард иргэдэдмэдээллийг хүргэхийг үүрэг болгож, цаашид хүүхдийг өвчлөл хүндрэхээс сэргийлсэн арга хэмжээг ард иргэдийн дунд өргөн зохион байгуулаххэрэгтэйганхааруулсан юм.

Тухайлбал нийслэлийн хэмжээнд хүүхдийн орны ачааллыг дүүргүүдээр ньавч үзвэл: СБНЭ 86.4%, ХУНЭ-т83.5%, Налайх ЭМТөв 76.7%, Багануур ЭМТөв 76.5%,Чингэлтэй ЭМТөв 72%, СХД ЭМТөв 55%, БЗД ЭМТөв 38.5%-д тус тус хэтэрсэн үзүүлэлттэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ