Б.Бат-Олзвой нарыг цагаатгалаа

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайхан, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Б.Бат-Олзвой, Эрүүгийн төлөөлөгч, хурандаа Г.Ганболд нарт холбогдох хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, тэднийг цагаатгалаа.
Л.Бат-Олзвой нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 249.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг хууль бусаар баривчилсан, 251.1-т эрүү шүүлт тулгасан, 253.2 дугаар зүйлд заасан нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэгт буруутгаад байсан юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ