Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна


Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байна.
2016 оны 02 дугаар сарын 23-ны 20 цагаас 02 дугаар сарын 24-ний 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Завхан голын эхээр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 30-35 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ