Хээлтэй хандгайг чоно барьж идсэн гэх тайлбарыг өгчээ


Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан явах замд Заан тэрэлжийн голын орчим улаан номонд орсон нэн ховор амьтан болох хээлтэй хандгай алсан хэрэг энэ сарын 19-нөөс 20нд шилжих шөнө гарчээ. Мах, уруул, зэргийг нь аваад явсан байна.
Уг хэргийг УМБГ-аас шалгаж эхэлсэн бөгөөд энэ хэргийн талаарх мэдээллийг худалдаж авна, эх сурвалжийг чандлан нууцлана гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Тэгвэл Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу мэргэжилтэн байгаль хамгаалагчид хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтаар Заан Тэрэлж дээш явж үзэхэд Асралт хайрханаас урагш Ахиагийн Сарьдагийн баруун урд талд хоёр настай Сүндэс буюу эм хандгай Зааны гол дээр үхсэн байсныг үзэж, баримтжуулж зургийг нь авчээ.
Байдлыг дүгнэж үзэхэд чоно хандгайг асганд шахаж Заан голын мөсөн дээр халтирахад нь барьж идсэн байна гэх дүгнэлтийг гаргажээ.
Г.Заяа
Байдлыг дүгнэж үзэхэд чоно хандгайг асганд шахаж Заан голын мөсөн дээр халтирахад нь барьж идсэн байна гэх дүгнэлтийг гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ