Орос, АНУ-ын гал зогсоох төлөвлөгөөг Сири зөвшөөрөв

Орос, АНУ-ын боловсруулсан Арабын Бүгд Найрамдах Сири Улсад гал зогсоох төлөвлөгөөний дагуу байлдааны ажиллагааг зогсоохыг Сири улс зөвшөөрчээ. Сирийн ГХЯ мягмар гарагт ингэж мэдэгдлээ гэж тус улсын мэдээллийн САНА агентлаг уламжилсан байна.
“Орос-америкийн тохиролцсоны дагуу, “Исламын улс”, “Жебах ан-Нусра” бүлэглэл, эдгээртэй болон “Аль-Каида”-тай холбоотой бусад террорист бүлэглэлийн отрядууд, терроризмын эсрэг цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх үндсэн дээр байлдааны ажиллагааг зогсоохыг зөвшөөрч байгаагаа Сирийн тал мэдэгдэж байна” гэж мэдээнд тэмдэглэжээ.
Ингэхдээ Сири улс сирийн иргэд юмуу арабын энэ улсын зэвсэгт хүчний талаар зэвсэгт бүлэглэлүүдийн зүгээс тохиролцоог ямарваа байдлаар зөрчвөл “адилхан хариу арга хэмжээ авах” эрхээ өөртөө үлдээж байна гэж ГХЯ цохон заажээ.
Орос, АНУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Барак Обама нар хоёрдугаар сарын 22-нд утсаар ярихдаа Сирид гал зогсоохыг сайшаасан юм. Хүрсэн тохиролцоо нь “цус урсгасан хэрэг явдлыг зогсоох бодит алхам мөн” гэж оросын төрийн тэргүүн хэлсэн байна.
Гал зогсоох хэлэлцээр хоёрдугаар сарын 27-нд хүчин төгөлдөр болох ёстой юм. “АНУ, Орос хоёр НҮБ-ын зуучлалтайгаар сирийн хямралыг эв зүйгээр зохицуулж, энэ улсад засгийн эрхийг шилжүүлэх үйл явцын нөхцлийг бүрдүүлэх бодолтой байна” гэж орос-америкийн хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.
Талууд террорын “Исламын улс”, “Жебхад ан-Нусра” бүлэглэлтэй тэмцэх эрхийг өөртөө үлдээж байгааг тэмдэглэж байна. Түүнчлэн Орос, АНУ хоёр Сирид агаарын хөлгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд үйл ажиллагаагаа зохицуулах бодолтой байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ