78 жилийн өмнө дэлхийд анхны нийлэг хиймэл үстэй шүдний сойз үйлдвэрлэжээ

Шүдний сойзтой адилхан хэрэгслийг манай эриний өмнөх 4-3 дугаар зуунд Ази, Африк, Өмнөд Африкийн ард түмэн бас хэрэглэж байсан байна. Эртний ромчуудтусгай түрхлэг болон модон савх, түүнчилэн цааны шатаасан эврээр хийсэн нунтагаар шүдээ цэвэрлэж байжээ.Энэтхэгт эрт дээр үеэс өнөөдрийг хүртэл “ним” модны мөчрийг шүдээ цэвэрлэхэд хэрэглэдэг байна. Холтосыг нь авсан мөчрийг зажилахад л болох бөгөөд түүний нойтон болсонутаслаг эд шүдийг сайн цэвэрлэж, харин ингэхэд ялгардаг аятайхан амттай шүүс халдварын эсрэг үйлчлэлтэй төдийгүй, шүд бэхжүүлдэг байна.

Шүдний сойзны тухай бичигт дурдсан баримт 17 дугаар зууны дунд үеийн английн хэвлэлд тааралддаг аж.Тэгээд одоо бидний харж, хэрэглэж байгаа шиг тийм бүтэцтэй адилхан шүдний сойз 18 дугаар зуунд Германд бий болжээ.Гэвч энэ сойз нь цэвэр–зэрлэг гахайн үстэй байсан байна. Харин тэгэхэд хэний ч үл таних бизнесч Пуппенкергер гэдэг хүн ийм сойзны анхны үйлдвэр нээжээ. Анхны ийм сойз эхлээдЕвропт, дараа нь дэлхийн бусад оронд ч тархасан байна.Анхны шүдний сойз Европт ирэхэд, энэ нь эндхийн язгууртнуудад хэтэрхий ширүүн мэт санагдаж байжээ. Тиймээс гахайн үсний оронд адууны дэл, сүүл, дорго болон бусад амьтны үс хэрэглэх болсон байна. Одоосойзны үс хийхэд хэрэглэдэгнейлон бий болсноор “шүдний цэвэрлэгээнд” жинхэнэ хувьсгалгарчээ. Тийнхүүцэвэр үсний оронд нийлэг нейлон үстэй шүдний сойзыг 1938 оны хоёрдугаар сарын 24-нд дэлхийд анх үйлдвэрлэсэн байна. Одоо дэлхийд цэвэр үсээр хийсэн сойзны үйлдвэрлэл бараг зогссон юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ