СЭЗДС–ийн Ашгийн бус байгууллагын менежментээр мэргэшсэн Мастер /NPO-MBA/-ын хөтөлбөрт суралцахыг урьж байна.

АББМ-ийн МВА хөтөлбөр нь Ашгийн бус байгууллага, Иргэний нийгмийн байгууллага, Төрийн бус байгууллагын ажиллагсад, удирдах ажилтан, менежрерүүдийг бэлтгэх, чадавхижуулах зорилготой хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрт суралцсанаар иргэний нийгэм, олон нийтийн байгууллага, нийгмийн үйлчилгээний болон ашгийн бус байгууллагуудад тулгамдсан асуудлуудыг нөхцөл байдалтай уялдуулан таньж мэдэх, шийдвэрлэх арга замуудыг эрж хайх, оновчтой шийдвэр гаргах мэдлэг, чадварт суралцахаас гадна харилцааны, санхүүгийн болон манлайлах ур чадвараа дээшлүүлэх, мөн бизнесийн болон бусад салбарт ажиллаж буй суралцагчдын туршлагаас хуваалцах боломжтой болно.

СЭЗДС-ийн дэргэдэх Иргэний нийгмийн байгууллагуудын чадавхи бэхжүүлэх төв нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгчээр ажилладаг бөгөөд 2015-2016 оны хичээлийн элсэлтээ зарлаж байна. Уг хөтөлбөрт суралцагч нийт 48 кр цагийн хичээл судлах ба сургалтын хэлбэрээс (Эчнээ анги, Бямба/орой анги) шалтгаалан 1-1,5 жилд суралцаж төгсөнө.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  1. Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль төгссөн байх
  2. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  3. Бие даан судалгаа шинжилгээ хийх хүсэл сонирхолтой /ИНБ, ТББ, АББ-ын чиглэлээр бол сайн/
  4. Олон улсын, нийгмийн, нийтийн эрх ашгийг хөндсөн төсөл хөтөлбөрүүдэд ажилладаг бол давуу тал болно.

Бүртгэл:

2016 оны 2–р сарын 15-наас 2016 оны 3-р сарын 15-ныг хүртэл явагдана.

Бүртгүүлэх хүсэлтэй хүмүүс биеэр ирж (имэйл хаягаар бүртгүүлэх хүсэлтээ илгээж болно) бүртгүүлнэ үү.

СЭЗДС-ийн Иргэний нийгмийн байгууллагуудын чадавхи бэхжүүлэх төв

СЭЗДС, “С” байр, 11 давхар, 1104 тоот

Утас: 70008198, 91913034, 99850623

И-мэйл: npom @ife.edu.mn

Web: www.ife.edu.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ