Жирэмснээс хамгаалах эм үс унахад нөлөөлдөг

Өдөрт хүний толгойноос 100-150 ширхэг үс унах нь дундаж хэмжээ гэнэ. Харин хэтэрхий их унаж байгаа нь муу дохио шүү. Бид үсээ угааж байгаа шампуниа юун түрүүнд "харддаг". Гэтэл үс унах маш олон шалтгаан бий. Хамгийн түгээмэл шалтгаан бол гэнэтийн сэтгэл зүйн хямрал, цочрол. Стресс мэдээж бас том хүчин зүйл. Бас хүчтэй халуурсны дараа үс унадаг. Чихрийн шижингийн анхны шинж тэмдгүүдийн нэгэнд ч үс уналт мөн ордог. Сүүлийн үед жирэмснээс хамгаалах эм бүсгүйчүүдийн үс уналтын нэг гол шалтгаан болоод байгааг судлаачид мэдэгдэх болоод байна. Д аминдэм үс ургалтыг гайхалтай сайн тэтгэж, үсийг бэхжүүлдэг аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ