БГД-ийн хүүхдийн эмнэлэг хүүхдэд ээлтэй хүлээлгийн өрөөтэй боллоо

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Найрамдал Ротаракт клубийн хамтын ажиллагааны хүрээнд “Dream Corner” төслийг хэрэгжүүлэн Улаанбаатар хотын 7 дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн өрөөг тохижуулж өгөөд байна.
Энэ нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн сэтгэл санааг дэмжин өвчнөө мартах, сатаарах зэргээр сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж, эмчилгээний үр дүн чанарт дэмжлэг үзүүлэх, тэдний тоглох, зураг зурах, хөгжих боломжтой тохь тухтай ээлтэй орчинг бүрдүүлж өгч байгаа юм.
Энэхүү төслийн хүрээнд өчигдөр буюу 2015.02.23-нд Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн хүлээлгийн өрөөг бүрэн тохижуулан нээлтээ хийлээ.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ