“Монгол эмэгтэй" ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Элчин сайд Д.Зүмбэрэллхам Чех Улсад оршин суугаа Монгол эмэгтэйчүүдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан “Монгол эмэгтэй” ТББ-ын төлөөллийг ЭСЯ-нд хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Д.Зүмбэрэллхам Монгол Улсын өнөөгийн байдал, Засийн газар, Гадаад хэргийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа зөөлөн хүчний бодлого болон хилийн чанадад суугаа иргэддээ хандан хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.

“Монгол эмэгтэй” ТББ-аас 2016 онд Чех Улсад оршин суугаа иргэд, эмэгтэйчүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхааран хувь хүний хөгжил болон санхүүгийн мэдлэг олгох сургалтууд, “Эрүүл Монгол хүн” арга хэмжээ болон сайн үйлсийн аянг зохион байгуулахаар төлөвлөөд байгаагийн зэрэгцээ бусад ТББ, иргэдтэй хамтран эмэгтэйчүүдийн баяр болон эх үрсийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэж байгаа талаараа мэдээллээ.

Монгол иргэдийн дунд зохион байгуулах олон нийтийн арга хэмжээ, эх орноо сурталчилах, суугаа орныхоо тэргүүн туршлагыг эх орондоо хүргэх зэрэг бүхий л үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа Элчин сайд илэрхийлж төлөвлөсөн ажлуудыг хэрэгжүүлэх тодорхой арга хэлбэрүүдийг хэлэлцлээ.

Энэ уулзалтын үеэр тус холбоонд хүүхдийн монгол хэлний сургалтын материал гардуулж, сургалт явуулахад хамтран ажиллахаар болов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ