“Эрдэнэт”-ийн уурхайд машин шатжээ

“Эрдэнэт” үйлдвэрт машин шатсан ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багт "Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн “Белаз” автомашин шатжээ. Тухайлбал, хүдрийн ил уурхайн хүдэр буулгах талбай дээр шатсан юм байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ