Цаг агаарын мэдээ

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийнхойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи баруун хойноосзарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 30-35 градус, Их нууруудын хотгорболон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хоёрдугаар сарын 26-нд зарим газраар, 29-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд ихэнх нутгаар, 27-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Завхан голын эхээр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 25-30 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 15-20 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ