60 жилийн өмнө Хрущев ЗХУКН-ын ХХ их хурлын хаалттай хуралдаан дээр Сталиныг буруушаажээ

ЗХУКН-ын ХХ их хурлыг сталины үеийг дуусгавар болгосны зэрэгцээ, нийгмийн хэд хэдэн асуудлыг илүү чөлөөтэй хэлэлцэхэд хүргэсэн үйл явдалгэж түүхэнд үздэг юм. Их хурал утгазохиол, урлагт үзэл суртлын хяналт цагдалтыг сулруулж, түрүүнд ньхориотой байсан олон зохиолчийн нэр ус дахин гарч ирсэн юм.Гэвч их хурал дууссаны дараа ЗХУКН-ын ТХ-ны хаалттай хуралдаан дээр л үнэндээ Сталиныг шүүмжилжээ. 1956 оны хоёрдугаар сарын 25-нд ЗХУКН-ын ХХ их хурлын өглөөний хуралдаан болсон байна. Н.С.Хрущев“Нэг хүнийг тахин шүтэх явдал ба түүний үр дагаврын тухай” гэсэн дуулиант илтгэлээ их хуралд оролцогчдод танилцуулснаар их хурлын хөтөлбөр дууссан байна.Хрущев илтгэлдээСталиныг илчилсэн баримтуудыг тайлбарлажээ.Гэвч “хэвлэлд зориулаагүй” гэсэнтамгатай товхимолыг бүр гуравдугаар сарын эхээр намын бүх байгууллагад тараасан байна. Тийнхүү илтгэлийн “хаалттай байдал” нь ёс төдий зүйл байсан бөгөөд 1989 онд л уг илтгэлийг албан ёсоор нийтлэсэн юм. Илтгэл дэлхийд их анхаарал татаж, түүнийг янз бүрийн хэлэнд орчуулж, тухайлбал коммунист биш бүлгийнхний дунд таржээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ