Гоо сайхны газар эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж байжээ


Гоо сайхны газарт бусдын биеийг үнэлүүлж байсан хэргийг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна. Тодруулбал, энэ сарын 23-ны шөнө Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Жим” гоо сайхны газрыг шалгахад дээрх зөрчил илэрсэн байна. Уг хууль бус үйлдлийг Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 54 настай эмэгтэй У зохион байгуулж байсан бөгөөд гоо сайхны газар ажиллуулах зөвшөөрөл ч үгүй байжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ