Казинод тоглож буй Сангийн яамны дарга шүүмжлэлд өртлөө

Төрийн албан хаагч, "хурган дарга" нэгэн эрхэм гадаадын казинод тоглож байгаа бичлэгийн талаар олон нийтийн цахим сүлжээгээр шуугиж байна. Тодруулбал, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Х.Пүрэвсүрэн нь казинод тоглож байгаа бичлэг юм. Зөвшөөрөлтэй газар нь очоод зохих хууль журмын дагуу казино тоглох нь хувь хүний эрх. Гэвч төсвийн цалингаар амьдралаа зарцуулдаг бусад ажилтан албан хаагчид болон дарга нар хямралын энэ цаг үед ингэж болохгүй гэж ихээхэн шүүмжлэлд өртөөд байна. Х.Пүрэвсүрэн нь өмнө нь АН-ын квотоор Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж байсан юм.

Г.Лхагваа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ