Ашиглалтын хугацаа дууссан “Микро”-нуудыг үйлчилгээнд явуулахгүй


Ашиглалтын хугацаа нь дууссан тээврийн хэрэгслийг үйлчилгээнээс хасах журам гарсан.
Энэ дагуу нийслэлийн иргэдэд үйлчилж буй 300 гаруй микро автобусны ашиглалтын хугацаа дуусч байгаа тул ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн үйлчилгээнд явуулахгүй юм байна.
Харин ашиглалтын хугацаа дуусаагүй 37 микро автобус үйлчилгээ явуулах боломжтой гэх судалгаа гараад байгаа аж.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ