Нийслэлийн МАН-ын II хуралдаан болж байна

Нийслэлийн МАН-ын II хуралдаан яг одоо Тусгаар тогтнолын ордонд болж байна. Энэ удаагийн хуралд 800 төлөөлөгч оролцож буй бөгөөд Сонгуулийн хуультай холбоотой мэдээлэл хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж байгаа юм.

Дээр нь бүтэц зохион байгуулалтын асуудал хэлэлцэх аж. Нийслэлийн МАН нь 45 мянган гишүүнтэй аж. Нийслэлийн МАН-ын даргаа Ц.Сандуй ажиллаж буй бөгөөд тэрээр энэ албан тушаалыг авахад нийслэлийн МАН-ын рейтинг 24 хувьтай байсан бөгөөд шаргуу ажилласны үр дүнд 35 хувь хүртэл өсгөсөн гэнэ.

Ц.Сандуй нийслэлийн МАН-ын дарга болсноос хойш Багахангай, Багануур, Чингэлтэй дүүрэгт ялалт байгуулсан байна. Түүнчлэн Сонгинохайрахн дүүрэгт болсон УИХ-ын нөхөн сонгуульд Д.Сумъяабазарыг ялуулсан юм.

МАН-ын зүгээр чадварлаг боловсон хүчний тоонд орох түүнд ихээхэн найдлага тавьж буй ажээ.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ