Дэлхийн хамгийн үнэтэй байшингууд

Бид 2016 оны байдлаар дэлхийн хамгийн үнэ өртөг ихтэй топ-5 шилтгээнийг танилцуулж байна.
5. Херстийн шилтгээн (Лос-Анжелес), 165 сая доллар
Энэ байшин Беверли-Хиллз хотод байдаг. 26 сонин, үндэсний 13 сэтгүүл, 8 радио станц , өөрийн кино студийн эзэн байсан нэртэй медиа магнат Вильям Рэндольф Херст тэртээ 1926 онд бариулжээ. Түүний кино студи л гэхэд 100 гаруй кино бүтээж , тус бүрдээ л амжилт олсон байна.
Барилгын түүх нэн сонирхолтой. Шилтгээний байгаа газар Херстэд эцгээс нь өвлөн үлдсэн бөгөөд уг байшинг бүр 1856 онд худалдан авчээ. 7 ам бүлтэй (эцэг, эх болон 5 хүүхэд) энэ айлынхан жил бүр энд ирж , майхан барьж суудаг байжээ.

Харин одоо энэ газарт нийтдээ 6750 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий жинхэнэ шилтгээн байгаа юм. Тав тухтай амрах , түүнчилэн асар олон хүн хүлээн авахад зориулагдсан 56 өрөө байдаг гэнэ. Хэд хэдэн усан сан , өөрийн нисэх буудал , гоё кино театр болон хамгийн сонирхолтой нь амьтны хүрээлэнтэй. Байшин далайгаас 8 километрт байдаг байна.
1947 онд Рэнплдьф байшингаа орхин явахад хүрчээ , учир нь далайн ойролцоо байх нь түүнд таагүй байж. Тэгээд өөрийн шилтгээнийг муж улсын эрх баригчдад шилжүүлж өгөөд , байшинд амьдрах эрхийг өөрийн гэр бүлд үлдээсэн байна.


4. Пруд-Фэрфилд (Нью-Йорк), 170 сая доллар

Америкийн хөрөнгө оруулагч Айр Реннертийн гоё тансаг байшинг Нью-Йоркоос холгүй Хэмптонсопод бариулжээ. Айр 25,5 га газар эзэмшдэг байна. Байшин 29 асар үнэтэй, тансаг 29 өрөө, хэд хэдэн теннисний талбай, боулингийн зам, сагсан бөмбөгний талбай, усан оргилууртай.



3. Леопольдын харш (Франц), 736 сая доллар

Францын Газрын дундад тэнгисийн зүүн өмнөд эрэгт байдаг энэ барилгын түүх маш сонин. Харшийг бельгийн ван хоёрдугаар Леопольд 1902 онд бариулж эхлэжээ. Гэвч харамсалтай нь ван 1909 онд таалал төгсч, байшин гүйцэд баригдаагүй байна. Харин “Леопольдын харш” гэсэн нэр эгнэгт үлджээ. Түүнээс хойш олон арван хүн энэ байшинг эзэмшиж , тухайлбал Огден Кодмен1931 онд байшинг гүйцээн бариулсан байна.Ливаны банкны эзэн Эдмонд Сафра , Лакшми Миталл нар тэдний тоонд багтдаг. Одоо тэр Эдмонд Сафрагийн бэлбэсэн гэргий энэ харшид суудаг байна.

Байшин нийтдээ 7,4 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай , 19 тансаг унтлагын өрөө , асар том киноны танхим , кегелийн замтай. Энд спортоор хичээллэдэг хэд хэдэн талбай , зочдын байшингууд ,хэд хэдэн усан сан байдаг байна.


2. Антилла (Энэтхэгийн Мумбаи), 1 тэрбум доллар
Энэ 27 давхар байшинд 6 хүн суудаг байна. Энэ нь Мукеш Амбанигийн мэдлийн байшин юм. Байшинд асар том усан сан, йогоор хичээллэдэг танхим, хамгийн сонирхолтой нь энэтхэгийн халуунд цасанд сэрүүцэж болох өрөөтэй , үүнийг эзэд нь л мэддэг байна.
Энэ асар том байшинд бүхэл бүтэн зургаан давхар гарааш байдаг бөгөөд энд нэг дор 168 машин тавьж болох гэнэ.


1. Хамгийн үнэтэй сүүлчийн байшин бол Цугнуурын эрэг дэх байшин (Швейцарь), 12,2 тэрбум доллар

Энэ байшин 2442 хавтгай дөрвөлжин километр талбайд байдаг. Сууцны талбай нь 752 хавтгай дөрвөлжин метр , 388 дэвсэг дэнж , 245 дарсны агуулахтай. 200 тонн үнэт металл, солирын чулуу болон мэдээж динозаврын ясаар чимэглэсэн учир байшин асар их үнэтэй.


С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ