Гэртэйгээ шатаж нас барав


Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг Дамбадаржаагийн ... тоотод түймрийн улмаас гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг өнгөрөгч хоногт гарчээ.
Тус тоотод оршин суух эрэгтэй, 44 настай Б нь согтуурсан үедээ гэртэйгээ шатаж нас барсан байна.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ