Ажилдаа эргэн орсон Г.Ариунболд хамт олноосоо уучлалт гуйжээ

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар хамт ажилладаг байсан эмэгтэйгээ зодож, хүчирхийлсэн аймшигт хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан билээ.

Түүнд холбогдох эрүүгийн хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж дуусаад Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлсэн байгаа билээ. Хурлын тов удахгүй гарна. Харин Б.Ханбаатарын хамсаатан гэх дээрх сумын Тамгын газрын дарга Г.Ариунболд гэгч этгээд хохирогчийг утсаар дуудсаар байгаад хэргийн газарт авчирсан гол буруутан гэж хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн үзэж байгаа ч түүнийг хуулийн байгууллагаас гэрчээр шалгаж байцаасан байдаг.

Ийнхүү харгис хэрцгий Б.Ханбаатарын гарт хохирогч эмэгтэйг оруулсан гэх Г.Ариунболд саяхан ажилдаа эргэн орсон нь олон хүний дургүйцлийг төрүүлж, төрийн албанд томилогдохгүй ёсгүй хүн гэж УИХ-ын эмэгтэй гишүүд ТӨЗ-д хүсэлт гаргасан байгаа юм. Харин Баянчандмань сумын Засаг дарга Б.Баярнэмэх “Г.Ариунболдыг ажилд нь эргүүлэн томилохгүй байх эрх надад байхгүй. Ажилдаа орсон тэрбээр хамт олноосоо уучлалт гуйсан” гэж ярьжээ.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ