МАХН-ын санхүүгийн өрөөг лацдаад 2 сар болжээ

МАХН-ны санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаарыг АТГ-аас шалгаж байгаа бөгөөд 14 хоногийн хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдалтай байгаа юм. Түүнийг сайд асан Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан шалгаж байцаалт авч байгаа юм.

Тэгвэл П.Цогтбаатарын хэрэгтэй холбогдуулан МАХН-ын санхүүгийн өрөөг битүүмжилж, лацадсан байна. Хоёрдугаар сарын эхэнд санхүүгийн өрөөгөө битүүмжлүүлсэн МАХН өдгөө цалингаа тавьж чадахгүй, дулаан цахилгааны төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн байна.

Энэ талаар МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан “АТГ МАХН-ын санхүүгийн өрөөг хоёр хоног лацдана гэж явснаас хойш сар гаран боллоо. Даатгал, цалин, ус цахилгаан бүгд будаа. АТГ улс төрийн намын хэвийн үйл аажиллагааг саатуулж, улс төрд улаан цайм оролцоод байх юм. Хэлмэгдүүлэлт нь улс төрийн зорилготойг өөрсдөө нотолж байна” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ