Гал зогсоох тохиролцоог зөрчвөл хариу арга хэмжээ авна гэдгээ Сири улс мэдэгдэв

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Орос, АНУ-ын бэлтгэсэн Сирид байлдааны ажиллагаа зогсоох тухай тогтоолыг санал нэгтэй батлав. Баримт бичигт зааснаар, гал зогсоох горим хоёрдугаар сарын 27-ны шөнө дундаас тус оронд үйлчилж эхлэх ажээ.

Орос, АНУ-ын боловсруулсан тогтоолыг олон улсын хамтын нийгэмлэгийг Аюулгүйн Зөвлөлийн гишүүн бүх 15 орон дэмжсэнийг тэмдэглэжбайна. Гал зогсоох горим албан ёсоор үйлчилж эхлэхээс нэг цаг хүрэхгүйн өмнө тогтоолыг батлажээ.

Бүх тал өөрийн хүлээсэн үүргийг биелүүлэх ёстой гэж тогтоолд онцлон тэмдэглэсэн байна. Үүнээс гадна, гал зогсоох горимыг дэмжин сахиулж,удаан хугацаагаар гал зогсоох нөхцөл бүрдүүлэхийг Сирид дэмжлэг үзүүлэх олон улсын бүлэгт уриалжээ.

НҮБ-ын тусгай элч Стаффан де Мистура хэлэхдээ, гал зогсоох горимыг мөрдөх нөхцөлдСирийн засгийн газар болон сөрөг хүчний хэлэлцээг гуравдугаар сарын 7-нд сэргээх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.

“Бид хилийг хянаж, гаднаас террористуудад дэмжлэг үзүүлэхийг зогсооход анхаарлаа төвлөрүүлж байна” гэж тусгай элч онцлон тэмдэглэжээ.

Орос, АНУ-ын зөвлөлдөөний үеэр Сирид гал зогсоох тухай тохиролцоонд хоёрдугаар сарын 22-нд хүрсэн билээ. Түрүүнд нь Курдийн зэвсэгт отрядууд хэлэлцээрийн дагуу гал зогсоох бодолтой байгаагаа мэдээлсэн юм. Сирийн сөрөг хүчин болон эрх баригчдын төлөөлөгчид хэлэлцээрийг хэрэгжүүлэхэдоролцохоо бас нотложээ.

Гал зогсоох горимын үйлчлэл нь “Исламын улс” болон “Жебхат ан-Нусра” бүлэглэлд хамаарахгүй юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ