ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд Жанни Инфантино ялав

Цюрих хотод болсон Олон улсын хөлбөмбөгийн холбооны (ФИФА) ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын дүнгээр Жанни Инфантино тус байгууллагын шинэ тэргүүн болжээ. ФИФА-гийн албан ёсны сайтад ингэж мэдээлсэн байна.

Хоёр дахь шатны снал хураалтаар Европын хөлбөмбөгийн холбооны (УЕФА) ерөнхий нарийн бичгийн даргын төлөө 115 орон, Азийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн шейх Салманы төлөө 88, Иорданы хунтайж Али бин Аль-Хусейний төлөө 4 орны төлөөлөгч санал өгч, харин ФИФА-гийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан, францын Фером Шампань нэг ч санал аваагүй байна. ФИФА-гийн дүрмээр, хоёр дахь шатанд ялахын тулд нэр дэвшигч 207 саналаас наад зах нь талыг ньавах ёстой ажээ.

Эхний шатны сонгуулийн дүнгээр ялагч тодроогүй юм. Инфантино 88, шейх Салман 85 санал авч, бусад нэр дэвшигч тээр ард хоцорсон байна. Өмнөд Африкийн Токио Сексвале нэрээ татжээ.

Эрхээ хасуулсан Индонез, Кувейтийн үндэсний хөлбөмбөгийн баг сонгуульд санал өгөх эрхээ хасуулсан юм.

Инфантино 2000 оны наймдугаар сараас УЕФА-д ажиллаж байгаа юм. 2009 оны аравдугаар сарын 1-нээс ФИФА-гийн ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдох хүртллээ тэр УЕФА-гийн ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллаж байв. Түрүүнд ньерөнхий нарийн бичгийндаргын орлогч бөгөөд эрх зүйн асуудал эрхэлсэн газрын дарга (2007-2009 он), гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч (2007 оны хоёр-тавдугаар сар),түүнчилэн эрх зүй, лиценжүүлэлтийн хэлтсийн даргаар (2004-2007 он) ажиллаж байжээ.

Гуравдугаар сарын 23-нд 46 нас хүрэх Инфантино хуульчийн боловсролтой. Герман, итали, франц, англи, испани, араб хэл мэддэг.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ