Амралтын өдрөөрөө элэгний шарвин хийгээрэй


үхрийн элэг 500гр
-өндөг 2ш
-гурил 100гр
-давс
-перец
-ногоон сонгино өөрсдийн амтаар
Машиндаж болон блендэрдэж нухаш болгосон элгэн дээрээ гурил,2ш өндөгөө хийж сайтар хутгаж өгнө.
Давс,перец,сонгиноо тааруулан амталж хутгана.Дээр нь үрсэн лууван,брокколи нэмээд баяжуулж болно шүү.
Тосоо сайтар халаасны дараа галаа багасгаад зөөлөн гал дээр 2 талаар нь шарна.Зуурмагнаасаа амны халбагаар нэг аваад хэт овойлгохгүй тарааж хийж өгөөрэй. Ямар ч малын элэг аминдэмээр баялаг ялангуяа төмрийн агууламж өндөр,цус төлжүүлэхэд сайн гэдгийг бид бүгд мэднэ.Уламжлалт аргаар шарсан элэг иддэггүй хүүхэддээ ингээд хийж өгвөл зөөлөн,сайхан амттай болдог шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ