2016 оны 02-р сарын 29-ний цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Хараа, Ерөө, Туул Тэрэлж, Хэрлэн голын эх, Халх голын сав газар, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-3 градус хүйтэн байна. |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ