“Исламын улс” -ын толгойлогчийн герман эхнэр зугатжээ

Иракт “Исламын улс” бүлэглэлийнхэн тус бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадийн эхнэрүүдийн нэгийг эрж хайж байна.Телевизийн “Ас-Сумария” сувгийн мэдээлснийг иш татан РИА Новости агентлаг өнөөдөр ингэж уламжилжээ.

Герман Диана Крюгертус орны умард нутгийн Найнава мужид учир битүүлэг байдалд алга болсон байна. Тэр хоёр туслахынхаа хамт алга болжээ.

Аль-Багдади эхнэрийнхээ байгаа газрыг илрүүлэхийн тулд элитийн отрядынхныг дайчлах захирамж өгсөн байна. Түүнийг хамт яваа хүмүүсийнх нь хамт саатуулахыг террористуудад даалгажээ.

ИУ бүлэглэлийн толгойлогч болон Крюгер нар өнгөрсөн оны аравдугаар сарын 8-нд Найнава мужид маш нууц байдалд хуримласан байна. Үүний дараа Крюгер ИУ-ын эмэгтэйчүүдийн шариатын шүүхийн тэргүүний үүрэг гүйцэтгэж байжээ.

ИУ бүлэглэл 2014 оны зуны эхээр Иракийн умард болон баруун нутагт байлдааны идэвхитэй ажиллагаа явуулж эхлэсэн юм. Дэлхийн олон орон дэмжиж, фронтод зарим амжилт олж байгаа нь тус орны эрх баригчид байдлыг өөрчилж, террористуудыг бүрэн устгаж чадахгүй байна. Тэд одоо болтол иракийн нутгийн бараг гуравны нэгийг хянаж байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ