Н.Алтанхуягт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзлаа


УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх явцад гарсан зарим мэдээллийг шалгуулахаар өнгөрсөн сард АТГ болон Хууль зүйн сайдад хандсан билээ. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн ачиж зөөвөрлөх хяналтын бүсийн 17 тэрбум төгрөгийн тендерт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн дүүгийн охин Г.Уянгын компани шалгарсан нь хууль зөрчсөн эсэх, үүнд ямар албан тушаалтнууд холбогдсон болохыг шалгуулахаар АТГ-т, хоёр Уянгын бичиг баримтыг санаатай сольсон УБЕГ-ын ажилтнуудын асуудлаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд албан бичиг илгээсэн юм.
Харин уг асуудлыг АТГ-аас шалгаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт эрүүгийн хэрэг үүсгүүлэх хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Гэвч Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хариу өгчээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ