Хурдан морины уралдааны үеэр 13 хүүхэд унаж бэртжээ

“Дүнжингарав-2016” төвийн бүсийн морьдын хаврын уралдаан өчигдөр боллоо. Уралдаанд нийт 900 орчим хурдан хүлэг уралдсан юм. Жил жилийн хаврын уралдаанд хүүхдүүд мориноосоо унаж бэртэж, гэмтэх тохиолдол гардаг. Энэ жилийн уралдааны үеэр 13 гаруй хүүхэд мориноосоо унасан талаар албаны эх сурвалж мэдээлжээ. Гэхдээ зохион байгуулагчид мориноос унаж, хүнд бэртсэн хүүхэд байхгүй гэв. Харин өнгөрсөн жил болсон уралдааны үеэр 7 хүүхэд хүүхэд мориноосоо унаж бэртсэн байдаг.

Судалгаанаас харахад, өнгөрсөн жил морин уралдаанд нийт 7155 хүүхэд оролцсоноос 423 хүүхэд мориноос унана гэмтэж, гурван хүүхэд нь амь насаа алдаж байжээ. Түүнчлэн 2013 онд нийт 8148 хүүхэд морь унаж, 958 хүүхэд уралдааны үед мориноос унаж, 916 нь хөнгөн, 34 нь хүндэвтэр, дөрөв нь хүнд гэмтэл авсан бол зургаан хүүхэд амиа алдсан харамсалтай явдал болсон.

Мөн 2014 онд 7477 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 621 нь мориноос унаж, 593 хүүхэд хөнгөн гэмтсэн бол 25 нь хүндэвтэр, гурван хүүхэд хүнд гэмтэл авсан байдаг. Энэ бол харамсалтай тоо баримт юм.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ