Маргааш “АСЕМ-ийн хэвлэл мэдээллийн төв”-ийн нээлт болно

Маргааш буюу гуравдугаар сарын 1-нд Олон улсын АСЕМ-ийн өдөр тохионо. Эл өдрийн 11:00 цагт “АСЕМ-ийн хэвлэл мэдээллийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа Монцамэ агентлагийн байранд болно. “АСЕМ-ын өдөр”-ийг тохиолдуулан нээж буй уг мэдээллийн төв нь АСЕМ-ын үйл ажиллагаа, ач холбогдол, цаашдын зорилго болон Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын талаарх мэдээлэл авахыг хүссэн дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынханд нээлттэй ажиллах юм. Мөн АСЕМ-тай холбоотой сургалт семинар, хэвлэлийн бага хурал тогтмол зохиогдоно.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ