Өнөөдөр – Гуравдугаар сарын 1. Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр

Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг (World Civil Defence Day) жил бүрийн гуравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг юм. 1931 онд хэд хэдэн улсын санаачлагаар францын эмнэлгийн албаны генерал Жорж Сен-Польхоёр талын болон олон талын хэлэлцээр байгуулах замааророн бүхэндаюулгүй байдлын бүс байгуулахын тулд “аюулгүй байдлын бүс” – “Женевийн бүсийн холбоог” Парис хотод байгуулжээ. Дараа ньуг холбоог Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага (International Civil Defence Organisation, ICDO) болгон өөрчилсөн байна. 1972 онд ICDO засгийн газар хоорондын байгууллагын статустай болжээ.Одоо тус байгууллагад 50 орон багтдаг бөгөөд бас 16 улс ажиглагчийн статустай байдаг байна. Иргэний хамгаалалтын тухай мэдлэгийг сурталчилж, үндэсний аврах албадыннэр хүндийг өргөх зорилгоор 1990 онд бий болгосон Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг гишүүн орнуудад тэмдэглэдэг юм. Гуравдугаар сарын 1-ний өдрийг сонгосон нь санамргүй хэрэг биш юм. ICDO-гийн дүрэм энэ өдөр хүчин төгөлдөр болж, дүрмийг 18 улс сайшаажээ. Онцгой байдал үүссэн үед ажиллах удирдлагын салбарын үндэсний боловсон хүчин бэлтгэх;онцгой байдал үүсэхээс сэрэмжилж, хүн амыг хамгаалах тогтолцоо байгуулж, боловсронгуй болгох; иргэний хамгаалалт болон онцгой байдлын үеийн удирдлагын туршлага, мэдлэгийг сурталчилах нь Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын үйл ажиллагааны гол чиглэл болж байааг онцлон дурдах хэрэгтэй.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ