ЕХ Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ зун гэхэд цуцлаж болох юм

Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг энэ оны зун гэхэд цуцлаж болох юм гэж Европын холбоонд суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Владимир Чижов мэдэгдлээ гэж телевизийн “Россия 24” сувгаар мэдээлсэн байна.
“Оросын эсрэг хориг арга хэмжээ эцэс төгсгөлгүй үргэлжлээд байж болохгүй, ингэх нь ЕХ-ны улсуудын эдийн засгийн үндсэн ашиг сонирхолд харшилна” гэж Чижов хэлжээ.
Ингэхдээ хориг арга хэмжээг хэзээ хэзээгүй цуцлачихна хэмээн бодвол, худал болно. Гэхдээ энэ арга хэмжээ цааш үргэлжлээд байж болохгүй” гэжтэр онцлон тэмдэглэжээ.
Крым Оростой нэгдэж, түүнчилэн Донбасст хоёр бүгд найрамдах улс – БН Донецк Ард Улс, БН Луганск Ард Улсыг тунгагласны дараа ЕХ, АНУ 2014 онд Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ