“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг телевизийн үзэгчид сонирхох нь багасжээ

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг сонирхон үздэг телевизийн үзэгчдийн тоо сүүлийн долоон жилийн хамгийн доод хэмжээнд хүртэл цөөрчээ. Нийтлэгдсэн телевизийн рейтингийг иш татан Ройтерс агентлаг даваа гарагт ингэж мэдээлсэн байна.

Тухайлбал, ёслолын арга хэмжээг шууд дамжуулан үзүүлсэн телевизийн “Walt Disney Co” сувгийн үзэгчдийн тоо өнгөрсөн оныхтой харьцуулвал 6 хувиар цөөрснийгг АНУ-ын 56 томоохон хотод “Nielsen” компанийн явуулсан судалгаа харуулжээ.

Нэр дэвшигсдийн дундцагаан арьстан биш хүмүүс байгүй байгаа учир,үүнийг эсэргүүцэн шагнал гардуулах ёслолын арга хэмжээг үзэхээс татгалзахын хар арьстан жүжигчин Ал Шарптон уриалсан нь үзэгчдийн тоо цөөрөх нэг шалтгаан болсон байж болохыг Ройтерс агентлаг тэмдэглэсэн байна. “Зөвхөн энэ үгнээс болж үзэгчдийн тоо цөөрсөн төдийгүй, бид энэ уналтад хувь нэмрээ оруулсан хэрэг хэмээн үзэж болно” гэж Шарптоны хэлсгийг тус агентлаг дурджээ.

“Оскар”-ын шагнал гардуулах 88 дахь ёслолын арга хэмжээ хоёрдугаар сарын 29-нд Лос-Анжелес хотод болсон юм.

Энэ жил “Оскар”-т нэр дэвшигсдийн дунд нэг ч африк гаралтай жүжигчин байгаагүй учир жүжигчин Жада Пинкетт-Смит нэгдүгээр сарын 17-нд Америкийн киноны академийг шүүмжилсэн билээ.Жүжигчин Уилл Смит гэргийнхээ санаа бодлыг дэмжээд, арга хэмжээнд оролцохгүй гэдгээ зарласан юм. Ингэсний дараахан академийн ерөнхийлөгч Шерил Бун Айзекс шагналын шинжээчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөхөөрамласан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ