“ИУ” бүлэглэл эмэгтэйчүүдийн батальонтой болжээ

“Исламын улс” (ИУ) бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдади эмэгтэйчүүдийн батальон байгуулсан тухай зарлажээ. Батальоны захирагчаар эмэгтэй хүн томилсныг телевизийн “Аль-Аривия” сувгаар мэдээлсэн байна.
Террорист Нада аль-Катани зөвхөн эмэгтэйчүүдээс бүрдэж байгаа тус ангийг удирдах ажээ. Түүний отряд Сирийн зүүн хойд нутгийн Эль-Хасака хотод байрлах гэнэ.
Аль-Багдади ИУ бүлэглэлд багтдаг янз бүрийн бүлгийн толгойлогч нартай зөвлөлдөх үеэрээ аль-Катанитай хоёр ч удаа уулзсан байна. Энэ бүсгүй “маш зоримог хүн” гэж учрыг мэдэх хүн телевизийн сувгийн сурвалжлагчид хэлжээ.
Нада аль-Катани 2013 он тус бүлэглэлд нэгдэж, түүндүнэнч гэдгээ тангарагласан байна. Тэр Twitter-т бичихдээ ИУ бүлэглэлд элсэхийг эмэгтэйчүүдэд уриалаад, түүнчилэн амиа золиослоход бэлэн байгаагаа илэрхийлж байжээ.
Британийн тагнуулын М16 албаны мэдээгээр, зөвхөн 2015 онд вант улсын харъяат 60-аас цөөнгүй эмэгтэй ИУ бүлэглэлийнхэнтэй нийлжээ. Түүнчилэн тус бүлэглэлийн эгнээнд Франц, Герман, Бельги, европын бусад орон,түүнчилэн хуучин ЗСБНХУ-ын орнуудын эмэгтэйчүүд байлдаж байгаа нь бас тодорхой болсон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ