ОБЕГ-аас мэдээлэл хийнэ

Өнөөдөр 14 цагаас Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хэвлэлийн хурал Онцгой байдлын ерөнхий газарт болно. Хурлаар цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээлэл болон хаваржилтын нөхцөл байдлын талаар танилцуулах ажээ.
Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 98 сум зудтай байгаа бөгөөд Увс аймгийн Наранбулаг, Малчин суманд хаваржилт хүндэрч мал бэлчээрлэх боломжгүй болсон байна. Түүнээс гадна малын хоргодол их байгаа бөгөөд хонь хээлээ даахгүй үхэх нь ихэссэн талаар малчид ярьж байна. Мөн түүнчлэн шинэ сарын эхээр буюу энэ сарын 2, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна гэдгийг УЦУОШГ-аас нийт малчид, тээвэрчдэд анхааруулж байна.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ