БНХАУ-ын эрдэмтэн төлөөлөгчидтэй уулзав


Бүгд Найрамдах Хятад Ард улсынэрдэм шинжилгээ, шинжлэх ухааны салбарын эрдэмтэн Чи Шиаочинг, Ли Бингжиангнараар ахлуулсан баг бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхаж, ажлын уулзалт ярилцлага хийлээ.
Монгол улсын хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүнийг гадаад өргөн зах зээлд нэвтрүүлж экспортлоход тулгардаг эрсдэл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт шаардлагыг үл хангаж, эрүүл ахуйд мөрдөгдөх хэм хэмжээг хангаагүйд байдаг.
БНХАУ-ын эдгээр эрдэмтэд, малын гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн шаардлага, жишигт нийцүүлэн эрүүлжүүлж, ашиг шим, арилжаа нийлүүлэлтийг олон улсад нэвтрүүлэх арга замыг эрэлхийлсэн, өндөр технологи, инновацийн шинэ бүтээгдэхүүн, технологийг нэвтрүүлэх замаар хөрөнгө оруулалт хийх, хамтран ашигтай ажиллах боломжийг эрж байгаа талаараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцуулав.
Гадаад зах зээл, олон улсад монгол малын гаралтай бүтээгдэхүүнийг гаргахад шинэ боломжийг бий болгож, энэ чиглэлээр бүс нутагт хамгийн өндөр ашиг шимт, эрүүл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бизнес орлогын таатай орчныг бүрдүүлж, монгол малын гаралтай бүтээгдэхүүний чанарын шинэ итгэлцүүрийг олон улсын зах зээлд илэрхийлэх боломж бололцоо буйг дурдаж, өөрсдөөс хамаарах ажлын чиглэлд итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Б.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ