”Оюутан цэрэг”-ийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна

"Оюутан цэрэг"-ийн бүртгэл нийслэлд болон Ховд, Дорнод аймагт өнөөдрөөс эхэлж байна. Нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.
Их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан бүртгэх бөгөөд хөтөлбөрийн албан ёсны нээлт энэ сарын 10-нд болох юм.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ