Монгол-Тайландын хамтарсан тоглолт зохион байгуулав

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайдын яам Тайландын Рангситын Их сургуультай хамтран Монгол Улс, Тайландын Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 42 жилийг тохиолдуулан “МонголАлтайн нуруунаас Тайландын Чаопраяа мөрөнд” морин хуурын концерт-хамтарсан тоглолтыг 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Бангкок хотноо зохион байгуулав. Концертыг Элчин сайд Т.Төгсбилгүүн, Рангситын Их сургуулийн захирал д-р. Артит Урайрат нээн үг хэлж, монгол, тай уран бүтээлчдэд талархал илэрхийлэв.

Хамтарсан тоглолтод монголын талаас Монгол Улсын Ардын жүжигчин, төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт, хөгжмийн мастер Д.Уламбаяр, Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин О.Амарбаяр тэргүүтэй “Хан Хуур” хамтлаг, морин хуурч, хөгжмийн зохиолч Ц. Пүрэвхүүгийн удирдлага доорх СУИС-ийн “Найман шарга” морин хуурын оркестр,тайландын талаас Тайландын Ардын жүжигчин Наоварат Понгпайбун,Рангситын Их сургуулийн симфони найрал хөгжмийн чуулга, “RSU Jazz” хамтлаг, “One World Project” хамтлаг зэрэг нийт 60 гаруй жүжигчин оролцов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ