Манан буусны улмаас онгоцны нислэгүүд саатаад байна


Өнгөрсөн шөнө нийслэл хотод өтгөн манан буусны улмаас Бишкек-Улаанбаатар чиглэлийн онгоц "Чингис хаан" нисэх онгоцны буудалд бууж чадалгүй, таван удаа тойрог нислэг үйлдсэн байна. Харин Улаанбаатар-Хонгконг, Улаанбаатар-Ханбумбат, Улаанбаатар-Өлгий чиглэлийн өглөөний нислэгүүд түр саатаад байна. Манан одоог хүртэл арилаагүй байгаа тул замын хөдөлгөөнд оролцохдоо анхааралд болгоомжтой байхыг сануулж байна.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ