Жагсаалт намын санхүүжүүлэх бизнес мөн үү

МАН-ын жагсаалтын гурваа 20 тэрбумаар үнэлсэн хэмээн Eagle Tv-ийн сэтгүүлч Т.Алтаншагай ярьж байна лээ. Тэгвэл ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханджагсаалтын гурваа зургаан тэрбумаар үнэлсэн нь тодорхой болсон. ХҮН-ын удирдлага С.Ганбаатар энэ байдалтай эвлэрэхгүй гэдгээ илэрхийлэн Т.Доржхандыг огцоруулсан билээ. Тэгвэл бусад намуудын жагсаалтанд орох гишүүд мөнгө төлдөг бололтой.
Үүнээс үүдэн намын жагсаалт санхүүжилт босгодог бизнес үү гэсэн асуулт гарч ирэхэд хүрээд байгаа юм. Ямартай ХҮН жишиг тогтоохын тулд генсекээ огцоруулав. Бусад намууд жагсаалтаар нэр дэвшигчид мөнгө төлдөг нь тодорхой болж эхлэв. Ард түмэндээ очоод дэмжлэг аваад ирж чадахгүй асуудалтай нөхдүүд жагсаалтын ард нуугддаг тогтолцоог яаж өөрчлөх бэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ