“Мэдээллийн цаг" хурал боллоо

Гадаад хэргийн яамны ээлжит “Мэдээллийн цаг” өнөөдөр зохион байгуулагдав. Энэ удаагийн мэдээллийн цагаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнэнэ оны2 дугаар сарын 29-нөөс 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд Женев хотноо болж буй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Өндөр түвшний хуралдаанд оролцох, “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий үндэсний Зөвлөлийн анхдугаар хуралдаан, “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий үндэсний Зөвлөлийн анхдугаар хуралдаан, ЮНЕСКО-гийн МҮК-ын хуралдаан болсон тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Түүнчлэн АСЕМ-ын бэлтгэл ажил, гадаад паспорт болонхилийн чанад дахь Монгол иргэд хууль зөрчиж байгаа асуудалтай холбоотой сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ