Ц.Шаравдорж улсын ерөнхий байцаагч болов


Монгол төрийн мэргэшсэн парламентчдын нэг Ц.Шаравдорж МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр очоод удаагүй байгаа ч Улсын ерөнхий байцаагчдын хүрээг тэлсэн юм.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдоржид мэргэжлийн хяналтын байцаагч болон цөмийн болон цацрагийн хяналтын Улсын ерөнхий байцаагчийн эрх олгожээ.
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ