Солонгост гэрээгээр ажилладаг монгол залуус нэгнээ хүйтэн мэсээр гэмтээжээ

Өнгөрсөн сарын 28-ны өдрийн 22:00 цагийн орчим БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй залуус архидан согтуурч, улмаар нэгнээ хүйтэн мэсээр гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, БНСУ-ын Жүнгнам аймгийн цагдаагийн газар тус аймагт гэрээгээр ажиллаж, амьдардаг Монгол улсын иргэн, 39 настай А-г хүний амь нас хөнөөхийг завдсан хэргээр саатуулаад байгаа талаар “Mongol radio” уламжлав.

Монгол залуу А нь хоёрдугаар сарын 28-ны өдрийн 22.00 цагийн орчим нутаг нэгт иргэн, 35 настай Б-тай хамт гэртээ архидан согтуурч, улмаар хоорондоо маргалдах үед гал тогооны хутга хэрэглэн, түүний цээжин тус газарт хутгалсан хэрэг үйлджээ. Үүний улмаас иргэн Б хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн ба яаралтай хийсэн мэс засал амжилттай болж, амь нас нь аюулгүй болсон байна. Иргэн А нь "Хэт согтуу байхдаа ямар үйлдэл хийснээ санахгүй байна" хэмээн мэдүүлсэн бa түүний хэргийг үргэлжлүүлэн шалгаж буй юм байна.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ