Монгол нисгэгчид ОХУ-д нисэхийн сургалтад хамрагджээ

Монголын мэргэжилтнүүд “Ростех” компанийн бүрэлдэхүүнд багтдаг “Оросын нисдэг тэргүүд” холдингийн Улаан-Үд дэх нисэх онгоцны үйлдвэрийн Нисэхийн сургалтын төвд сургалтад хамрагджээ. Тэдний зүгээс Ми-8/171 загварын нисдэг тэргүүдийн нисгэгчид аж.

Өнгөрсөн онд “У-УАЗ” үйлдвэрийн Нисэхийн сургалтын төвд “Ми-8/171” загварын нисдэг тэрэгний гадаадын болон Оросын 350 гаруй багийг бэлтгэж сургасан байна. Гадаадын нисэхийн мэргэжилтнүүдээс Перу, Казахстан, Монгол, Ангол, Вьетнам, Хятадын төлөөлөгчид сургалтад хамрагдаж байжээ.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ